Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 11 сарын 04 өдрийн  492 дугаар тушаалын хавсралт 


ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ

3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Монгол Улсын докторын зэргийн сургалтын Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино. 

Хоёр.Зөвлөл байгуулах, зөвлөлийн бүрэлдэхүүн                     

2.1.Зөвлөлийг докторын сургалт эрхлэх тухайн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй их сургууль (цаашид "түшиглэсэн сургууль" гэнэ)-ийг түшиглэн байгуулна.

2.2.Зөвлөлийн түшиглэсэн сургуулийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Зөвлөл нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дундын шинжтэй байх бөгөөд докторын сургалтын тодорхой чиглэлээр эсвэл хэд хэдэн чиглэлийг нэгтгэсэн улсын хэмжээнд нэг Зөвлөл байна.

2.3.Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 6-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.  

2.4.Зөвлөлийг тухайн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэгтэй,  тэргүүлэх эрдэмтдээс бүрдүүлнэ. Нэг байгууллагын төлөөлөл Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй байна.

2.5.Зөвлөлийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гурван жилийн хугацаагаар байгуулна.

2.6.Зөвлөл нь горилогчийн суралцаж буй чиглэл, хамгаалах докторын ажил /диссертац/-ын  сэдвийн онцлогийг харгалзан тухайн  докторын ажлыг шүүн хэлэлцэж, санал өгөх гишүүний эрхтэй 6 хүртэл эрдэмтдийг томилж, докторын ажлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэнэ.

2.7.Түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлсэн нэгж нь холбогдох сургууль, мэргэжлийн тэнхим, хуулийн этгээдтэй хамтран тухайн салбарын сургалтын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг докторын зэрэгтэй багш, эрдэмтдийн талаарх мэдээллийн сан байгуулж, баяжуулах ажлыг хариуцна. Мэдээллийн санг зөвхөн Зөвлөлийн гишүүн томилох, шинэчлэх, зөвлөлийг өргөтгөхөд ашиглана.

2.8.Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг ханган гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавьна. Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.

2.9.Зөвлөл албан бичгийн хэвлэмэл хуудастай байх бөгөөд түшиглэсэн сургуулийн докторын сургалт эрхэлсэн нэгжийн тэмдэгийг хэрэглэнэ.Дэлгэрэнгүй