Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

                                                                                                                                             Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 09 дүгээр сарын12-ны өдрийн А/370 тот тушаалын хоёрдугаар хавсралт


                      МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

                                                                                             Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү нийтлэг журмын зорилго нь их, дээд сургууль (цаашид "сургууль" гэнэ)-д магистр, докторын сургалт эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Сургуулийн хэмжээнд баримтлах магистр, докторын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам (цаашид "сургалтын журам" гэнэ)-ыг энэхүү журамд нийцуулэн боловсруулж, тухайн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн сургуулийн захирал батална.

1.3 Магистр, докторын сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

1.4. Дээд боловсролын магистр, докторын тувшний сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг хөтөлбөр гэнэ.

1.5. Магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байна.Дэлгэрэнгүй