Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2007  оны 187  дугаар  тушаалын гуравдугаар хавсралт


 МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ

3ӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

 Хоёр.  Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах

2.1. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн албан ёсны шийдвэрээр Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ)-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна.

2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь магистрантын сургалтын чиглэл, тухайн магистрант (Цаашид “горилогч” гэнэ)-ын магистрын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүмүүс байна.

2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох мэргэжлийн тэнхим гаргана.

2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.

2.5. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй тэнхимийн саналд нэр дэвшүүлж буй үндэслэл, нэр дэвшигчдийн докторын зэрэг хамгаалсан болон эрхлэж буй судалгааны чиглэл, сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн гол 1-3 бүтээлийг тусгана.

2.6. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү дүрмийн 2.3-д заасан нэр дэвшүүлэгч этгээд зохих үндэслэлийг гарган эрх бүхий этгээдэд тухай бүр тавьна.

2.7. Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.

2.8. Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, зөвлөлийн хуралдааны хугацааг товлох, бусад бүрэлдэхүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана. Дэлгэрэнгүй