Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

Захирлын 2014 оны ........ дүгээр сарын ............-ны 

өдрийн ............... тоот тушаалын хавсралт

 ХААИС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. БШУ-ны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12 –ны өдрийн А/370 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, БСШУ-ны сайдын 2010 оны 492 тоот тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, мөн сайдын 2007 оны 187 тоот тушаалаар батлагдсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”- ийг тус тус үндэслэн ХААИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2. ХААИС-ийн магистр, докторын сургалтын хөтөлбөр нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай уялдсан шинжлэх ухаан, боловсролын тодорхой чиглэлүүдээр суралцагсдад тэдний хэрэгцээнд нийцэхүйц мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж иргэний боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ. 

1.3. ХААИС-ийн магистр, докторын сургалт, судалгааны ажлыг нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг бүхий  удирдлагын нэгж нь Магистр, докторын сургууль /цаашид МДС гэнэ/  байна.

1.4. ХААИС нь хэрэгжүүлэх магистр, докторын хөтөлбөр тус бүрээр хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн болон чанарын удирдлагаар хангаж, тухай бүр үнэлгээ хийх үүрэг бүхий хөтөлбөрийн хороог мэргэжлийн тэнхим, лаборатори, профессорын багийг түшиглүүлэн байгуулж ажиллуулна.

Дэлгэрэнгүй