Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

Захирлын  2015 оны ........ дүгээр сарын ..........-ны

өдрийн ......... тоот тушаалын хавсралт

                                ХААИС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.    Энэ журмаар ХААИС-ийн хөтөлбөрийн хороо (цаашид “Хөтөлбөрийн хороо гэх) ны зорилго, бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага зохион байгуулалт, эрх, үүрэг, тавигдах шаардлага болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, горимыг тодорхойлж зохицуулна.

1.2.    Энэхүү журмыг ХААИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний (цаашид бүх түвшний гэх) хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд бүх шатны (ерөнхий, бүрэлдэхүүн сургуулийн, мэргэжлийн хороо) Хөтөлбөрийн хороод үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

1.3.    Хөтөлбөрийн хороо нь бүх түвшний сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн, сонгох хичээлүүд, хавсарга, хос мэргэжил олгох хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, дагнасан, салбар дундын хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх, бодлого зөвлөмж гаргаж ажиллана.

Дэлгэрэнгүй