Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

Захирлын 2016 оны ......... дугаар сарын .........-ны

өдрийн ............ тоот тушаалын нэгдүгээр хавсралт


МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ШИЛДЭГ БҮТЭЭЛД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, урам өгөх замаар ХАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийг эрчимтэй хөгжүүлэхэд уг журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журам нь магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал (цаашид “бага хурал” гэх)-ыг зохион байгуулах, бага хурлаас шалгарсан магистрант, докторантын шилдэг бүтээлд Судалгааны тэтгэлэг (цаашид “тэтгэлэг” гэх) олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.3. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг шүүн хэлэлцэж, шилдэг илтгэлийг шалгаруулах зорилгоор бага хурлыг жил бүр энэ журмын 2.2-т заасан салбаруудаар зохион байгуулна.  Дэлгэрэнгүй