Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

 МАЛ ЭМНЭЛЭГ БОЛОН  БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА

 ЯВУУЛДАГ ДОКТОРАНТ, ДОКТОРУУД БОЛОН ТЭДНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УДИРДАГЧ НАРЫН   АНХААРАЛД

 

 

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтанд

материал ирүүлэх тухай

 

 

                  Хөдөө аж ахуйн Их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар Академийн дэргэдэх "Нармандах "сангаас санаачилан Мал эмнэлэг болон биотехнологийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж буй докторант буюу докторын ( Ph.D) зэрэгтэй залуу судлаачдыг дэмжих , тэдэнд урам өгөх, олон нийтэд бүтээлийг нь сурталчилах  зорилгоор  тэдгээрийн туурвисан  шилдэг бүтээл- өгүүлэлийг 2 жил тутамд шалгаруулах  эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уул санаачилгыг Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны  Яамнаас дэмжиж зохих шийдвэр гаргасан билээ. Эрдэм шинжилгээний бүтээл - өгүүлэл шалгаруулахтай  холбогдуулан гаргасан  журмыг БСШУСЯ /https://mecss.gov.mn/ болон ХААИС –ийн ( Магистр, докторын сургууль) веб /www.muls.edu.mn /хуудсанд байршуулсан болно. Энэ удаагийн хурлыг ХААИС  байгуулагдсаны 60 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 –р сарын 17 нд зохион байгуулах гэж байна.

            Энэхүү журамд нийцүүлэн  залуу докторант  болон докторын зэрэгтэй судлаачид, тэдний удирдагч –багш  ТА БҮХНЭЭС  судлан шинжилж, хийж бүтээсэн судалгааны ажлынхаа үр дүнг, эрдмийн бүтээл- өгүүлэл хэлбэрээр  бэлтгэж,  байгууллага дээрээ хэлэлцүүлэн холбогдох материалын хамт  2018 оны 10-р сарын  05 - ны дотор манайд электрон /sh.demberel@gmail.com/  шуудангаар ирүүлэхийн зэрэгцээ  уул арга хэмжээнд  идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэнд амжилт хүсье.

 

                               ХААИС, Хөдөө аж ахуйн Шинжлэх Ухааны Академи,ШУЗ

                                   “НАРМАНДАХ САН” –гийн Удирдах Зөвлөл

2018.09.05