Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ

 

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

 

СУРАЛЦАХ УРИЛГА

 

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн хавар магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

 

БҮРТГЭЛ: Элсэхийг хүсэгчид 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 17-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. 

ШАЛГАЛТ:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө. 

Англи хэлний шалгалт: 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

Мэргэжлийн шалгалт: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус авна.

СУРГАЛТ: Магистрантурын сургалт 2018 оны 05 дугаар сарын 27-д,

                 докторантурын сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-нд тус тус эхэлнэ.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил

 

ДАВУУ ТАЛ: ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;  

ü  Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах;

ü  Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;

ü  Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг 10-40 хувь хөнгөлөх;

ü  Сургалтыг танхимын болон онлайнаар  хослон явуулах зэрэг боломжтой

 

ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ДАРААХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛНЭ

       

1.    Элсэгчийн анкет  http://graduate.muls.edu.mn/ вэб хуудаснаас татаж авна уу/

2.    3х4 хэмжээтэй 2 хувь зураг

3.    Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт  (Гадаадад төгссөн бол дипломын баталгаажуулсан орчуулга)

4.    Иргэний үнэмлэхийн хуулбарын хамт

5.    Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаажуулсан орчуулга)

6.    Бүртгэлийн хураамж  20000 төгрөг (Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт)

 

 

Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020