Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль
МАГИСТРАНТ ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД

 
 
Тус их сургуулийн магистрант, докторантын 2017 оны шилдэг бүтээл шалгаруулна.
Магистрант докторантууд шинжлэх ухааны дараах салбар чиглэлүүдээр бүтээлээ ирүүлнэ үү.
 
  1. Мал эмнэлэг, мал аж ахуйн үйлдвэрлэл;
  2. Агроэкологи, байгаль шинжлэл ба газрын харилцаа;
  3. Инженер технологи, мэдээлэл зүй ба эдийн засаг;
 
Салбар бүрээс магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг 2 илтгэлийг шалгаруулж судалгааны тэтгэлэг (докторант-2сая, магистрант-1сая) төгрөг олгож урамшуулна.
Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам",–ыг graduate.muls.edu.mn цахим хаягаар орж үзнэ үү.
 
Материалыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл baigalmaa@muls.edu.mn хаягаар хүлээн авна.
Холбоо барих: 99106255, 11341868
 
Магистр, докторын сургууль
Шинжлэх ухааны алба