Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ

 

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

СУРАЛЦАХ УРИЛГА

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2019-2020 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

 

БҮРТГЭЛ: Элсэхийг хүсэгчид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

ШАЛГАЛТ:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө. 

Англи хэлний шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Мэргэжлийн шалгалт: 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус авна.

СУРГАЛТ: Магистрантур,            докторантурын сургалт 2019 оны 10 дугаар сарын 07-нд тус тус эхэлнэ.           

СУРАЛЦАХ ХУГАЦАА: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил

ДАВУУ ТАЛ: ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;  

ü  Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах;                                           

ü  Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;

ü  Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг 10-40 хувь хөнгөлөх;

ü  Сургалтыг танхимын болон онлайнаар  хослон явуулах зэрэг боломжтой

                                                                Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ.

             Үүнд:

1.    Элсэгчийн анкет  /graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу/

2.    3х4 хэмжээтэй 2 хувь зураг

3.    Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

4.    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

5.    Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

6.    Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт

 

Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020