Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

          Удирдлагын академиас олон нийтэд зориулан эрдэмтэдийн "Нээлттэй лекц"-ийг санаачилж байгаа ажлын хүрээнд 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 цагт Монгол улсын Гавьяат багш, Удирдлагын академийн профессор Д.Цэрэндорж "Менежментийн сэтгэлгээний хөгжил, Монгол өв соёл (хандлага, сорилт)" сэдвээр уншина.

          Лекц Удирдлагын академийн хичээлийн төв байр 3 дугаар давхарт 301 тоот лекцийн танхимд зохион байгуулагдах тул багш, магистрант, докторант та бүхэн идэвхитэй оролцоно уу.

          Лекцийг талаарх мэдээллийг Удирдлагын академийн цахим хуудас (http://naog.gov.mn/) болон 70132135 утсаар лавлаж болно.