Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль
ХААИС-ийн Ректор, ХААШУА-ийн Ерөнхийлөгчийн
2010 оны 04 тоот тушаалын хавсралт
 
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН” ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ, ХЭВЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг шаардлага
 
1.1. Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан сэтгүүл нь ХАА-н салбарын эрдэмтэд, судлаачдын гүйцэтгэсэн шинэлэг судалгаа, боловсрууллалтын ажлын үр дүнг нийтийн хүртээл  болгох зорилго бүхий шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл юм.
1.2. ХАА-н Шинжлэх Ухаан сэтгүүл нь жилд 2 удаа хэвлэгдэнэ.
1.3. Өгүүлэл нь урд өмнө хэвлэгдээгүй байна. Агуулгын хувьд ХАА-н шинжлэх ухааны тодорхой салбарын тулгамдсан асуудлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу судлан, туршилтаар гарсан үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан, баталсан байх, ерөнхий шаардлага тавигдана.
1.4. Сэтгүүлд нийтлэх эрдэм шинжилгээний өгүүллийг  энэхүү журмын 2-р зүйлд заасны дагуу бэлтгэж редакцийн зөвлөлд ирүүлнэ.
1.5. Редакцийн зөвлөл, сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн өгүүлэл бүрт шүүмж өгөх, тухайн чиглэлийн 1-2 эрдэмтэдийг томилж ажиллуулна.
 
Хоёр. Өгүүлэл бичих заавар
 
2.1.Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой байна
2.2.Өгүүлэлийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Arial font-оор үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 3-5 нүүр байна.
  • Үндсэн текстийг 2 баганд бичих ба өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг баганд мөр голлуулж байрлуулна.
  • Хүснэгтэд дугаар өгч (хүснэгт 1..,) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.
  • Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (1-р зураг..,) байрлуулах ба нэрийг мөн энд оруулна. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.
  • Математик бичлэгүүд equition программаар бичигдэнэ.Томьёо дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
  • Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ.
 
2.3.Өгүүлэл дараах бүтэцтэй байна
  • 12 pt хэмжээтэй 10 хоосон мөр үлдээх
2.3.1.Өгүүллийн нэр /12 хэмжээтэй, том үсгээр, Bold ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно/,  14 pt хэмжээтэй  хоосон мөр үлдээх
 
2.3.2.Зохиогчийн нэр, хаяг, /1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн цахим хаяг бичсэн байна, мөр голлон байрлана./ зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 14pt хэмжээтэй хоосон мөр үлдэнэ 12pt  өндөртэй 3 хоосон мөр үлдэнэ
 
2.3.3.Хураангуй /зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж Italic хэлбэрээр бичнэ, зүүн талд зэрэгцэж байрлана.  12pt  өндөртэй 2 хоосон мөр авна.
 
2.3.4.Түлхүүр үг /Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл нэр үг байна. өгүүллийн нэрэнд орсон үг байж болохгүй, / зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй 2 хоосон мөр
 
2.3.5.Оршил /судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, / зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй хоосон мөр
 
2.3.6.Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй /Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээлэл/ зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй  хоосон мөр
 
2.3.7.Судалгааны үр дүн /Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй/  зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй  хоосон мөр
 
2.3.8.Шүүн хэлэлцэхүй /Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон гаргасан байх / зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй  хоосон мөр
 
2.3.9 Дүгнэлт /Үр дүнд турлгуурласан товч тодорхой байх/ зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй хоосон мөр
 
2.3.10.Талархал /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүст/ зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй хоосон мөр
 
2.3.11.Ашигласан хэвлэл /Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ/ зүүн талд зэрэгцэж байрлана 12pt  өндөртэй хоосон мөр
 
2.3.12.Англи товчлол /Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/
 
3. Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан ном, зохиолыг иш татсан дарааллаар нь  дугаарлаж, тодорхой бичнэ.
4. Өгүүлэлд нэр томьёог товчилж бичихгүй. Харин амьтан шимэгч нянгийн зүйлийг бичихдээ эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Жишээ нь Oropsylla silantiewi гээд цаашид энэ нэр дахин давтагдах тохиолдолд О. silantiewi гэж бичнэ. Латин нэрийг налуу /italic/үсгээр бичнэ.
5. Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ.
6. Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй File-аар хүлээн авна. Зургийг Text box-оор засварлахыг хориглоно.