Хөдөө аж ахуйн их сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ

 

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

 

СУРАЛЦАХ УРИЛГА

 

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн хавар  магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

Бүртгэл:  Элсэхийг хүсэгчид 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

Элсэлтийн шалгалт:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө. 

·         Англи хэлний шалгалт: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр

·         Мэргэжлийн шалгалт:  2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус авна.

 

Магистрантурын сургалт 2018 оны 05 дугаар сарын 28-нд, докторантурын сургалт 10 дугаар сард эхэлнэ.

 

Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ.

             Үүнд:

1.    Элсэгчийн анкет  /graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу/

2.    3х4 хэмжээтэй 2 хувь зураг

3.    Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

4.    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

5.    Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

6.    Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5131191851 тоот дансанд тушаасан баримт

 

Лавлах утас: 75107777-261,262,263 , 99106255, 91919291, 88806020

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР